Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Дагвадорж: Хэнд ч гаргахгүй сэтгэлийн гүн дэх шархыг чинь надаас бусад нь мэдэхгүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 15 секунд

Сүмогийн холбооноос гараад удаагүй Их аварга Хакүхо М.Даваажаргал төрсөн өдрөөрөө сүмог дэлхийн спорт болгох зорилготой шинэ компаниа танилцуулсан. Тэгвэл түүнтэй ижил сүмогийн дэвжээнд аваргалж явсан Асашёорюү Д.Дагвадорж түүнд төрсөн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, дараах үгсийг дайжээ.

Тэрбээр "Аавуудын үерхлээс эхэлсэн аялал энэ хүрээд уулзаж байна. Өөрийн чинь өмнө ид шидийн гэмээр гайхамшигт АМЬДРАЛ хүлээж байна. Даль жигүүрээ дэлгэн тэнгэрээс өндөрт эрх чөлөөний, жам ёсны амьдрал руу нисээрэй дүү минь. Сэтгэлийн гүн дэх хүнд гаргахгүй хэцүү зүйлүүд байгаа гэдгийг надаас бусад нь мэдэхгүй байх.

Эр хүний 40 нас гайхалтай сайхан нас. 40 хүрсэн эр, дөрөө дарсан ат гэж ёстой л нэг хий нь гарсан сэтгэлийн өлөн нь арилсан ай сайхан нас. Хичээгээрэй дүү минь

Эрх чөлөөт амьдрал руу дүүлэн нис Хакухо гэжээ. Өнөөдөр харсан хамгийн сайхан агшин байлаа" хэмээжээ.

ШУУД: Элсэлтийн шалгалтын даалгаврыг сургалтын хөтөлбөрт суурилж боловсруулдаг. Энэ жил стандартын дагуу боловсруулагдсан
ШУУД: Элсэлтийн шалгалтын даалгаврыг сургалтын хөтөлбөрт суурилж боловсруулдаг. Энэ жил стандартын дагуу боловсруулагдсан
 
Л.Гүндалай: Оюутолгойн гэрээг түргэн цуцлаад, Рио Тинтог хөөж гарга. Юун Онтрэг нэмж өгөх
Л.Гүндалай: Оюутолгойн гэрээг түргэн цуцлаад, Рио Тинтог хөөж гарга. Юун Онтрэг нэмж өгөх
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.