Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“МОНЦАМЭ“ агентлагийн даргаар Х.Энх-Оршихыг томилжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 18 секунд

May be an image of 1 person, newsroom and text that says 'ubn U U ubn BAIHAR 6AЙHAЙ 0V ubn bn U U ubn bn บ Ubn U ubn ubn เน้วา บ bn Ubn U ubn'

Үндэсний мэдээллийн "МОНЦАМЭ" агентлагийн даргаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын дарга Х.Энх-Оршихыг томилжээ.

Х.Энх-Орших нь 11 дүгээр дунд сургуулийг мөн БНТУ-ын Ойрхи Дорнодын техникийн их сургуулийг олон улсын харилцааны чиглэлээр төгссөн. 2017 онд Австралийн үндэсний их сургуульд “Аюулгүй байдлын бодлого” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан байна. Мөн Нидерландын олон улсын харилцааны Клингендалийн институтид дипломат ажиллагааны чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ.

Ажилласан байдал:

  • 2009-2010 онд “ЭмАйСиСи” ХХК-д хөрөнгө оруулалтын шинжээч,
  • 2010-2013 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний газарт III нарийн бичгийн дарга,
  • 2013-2014 онд Улсын Их Хурлын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст референт,
  • 2017 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газарт II нарийн бичгийн дарга,
  • 2017-2021 онд Монгол Улсаас БНАУ-д суугаа Элчин сайдын яаманд I нарийн бичгийн дарга,
  • 2021-2022 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газарт ахлах референт,
  • 2022-2025 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын даргаар ажилласан байна.
Б.Жавхлан: Оны  эцэст дахин 2.8 их наяд төгрөгийн нэмж алдагдал үүсвэл ахин тодотгол хийх нөхцөл үүснэ
Б.Жавхлан: Оны эцэст дахин 2.8 их наяд төгрөгийн нэмж алдагдал үүсвэл ахин тодотгол хийх нөхцөл үүснэ
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.