Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Монцамэ“ агентлагийн дарга Э.Содонтогосын асуудлаар МСНЭ-ээс Ерөнхийлөгчийн Тамгийн газарт шаардлага хүргүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 11 секунд

1 хүн ба "ubn ubn ubn Юy6AЙHA? Юy 6AЙHA? U Ubn U Jbn" гэсэн бичвэр нарын зураг байж магад

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс "Монцамэ" агентлагийн дарга Э.Содонтогосын асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газарт шаардлага хүргүүллээ. Энэхүү шаардлагад түүнд олон улсын эрх зүйн баримт бичгийн хүрээнд арга хэмжээ авахыг шаарджээ. Тус шаардлагыг бүрэн эхээр нь хүргэвэл,

- Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл нь Монгол Улсын Хэвлэл мэдээллийн байгууллага, редакцад ажиллаж байгаа 4500 гаруй ажиллагсдыг эгнээндээ нэгтгэсэн, 21 аймагт салбар зөвлөлтэй, Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, Олон Улсын Сэтгүүлчдийн холбооны гишүүн байгууллага юм.

Хэвлэлийн эрх чөлөө, салбарын нийтлэг эрх ашиг, гишүүдийн мэргэжлийн үйл ажиллагааг хамгаалж, Олон Улсын Сэтгүүлчдийн үзэл баримтлалын дагуу үйл ажиллагаа явуулдаг.

2025 оны 06 дугаар сарын 13 өдөр Мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн сэтгүүлч, ажилчдын төлөөллөөс Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлд хаяглан ирүүлсэн албан хүсэлтэд тус агентлагийн дарга Э.Содонтогос нь “Өөрт таалагдахгүй байна” гэдэг үндэслэлээр мэргэжлийн, олон жил үр бүтээлтэй ажилласан сэтгүүлч, ажилтнуудыг дарамтлах, сэтгэл зүйн хямралд оруулах замаар ажлын байрны хүчирхийлэл үйлдэж байгаа тухай дурджээ.

Дарга, удирдлага нь редакцын хараат бус байдалд халдах, сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад саад учруулах, дарамт үзүүлэх, аливаа шахалтгүйгээр чөлөөтэй ажиллах боломж олгодоггүй нөхцөл байдал “Монцамэ” агентлагт үүссэнд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл харамсаж байна.

“Монцамэ” агентлагийн даргаар Э.Содонтогос ажиллах хугацаанд 50 гаруй хүн ажлаас гарсан асуудал нь ажилчдын шаардлагад дурдсан нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоох, тус агентлагийн ажилчдын 84 хувь нь гарын үсэг зурж, шаардсан асуудлыг холбогдох хууль тогтоомж, олон улсын эрх зүйн баримт бичгийн хүрээнд арга хэмжээ авахыг шаардаж байна.

бичвэр нарын зураг байж магад

ХАНШ: Ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарч 3605 төгрөгтэй тэнцэв
ХАНШ: Ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарч 3605 төгрөгтэй тэнцэв
 
Таван ханатай гэр шатсаны улмаас 62 настай иргэн нас баржээ
Таван ханатай гэр шатсаны улмаас 62 настай иргэн нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.