Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх зорилгоор “Тусламжийн хонх”-ыг байршууллаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

Монгол Улсын хэмжээнд 2024 оны байдлаар хөгжлийн бэрхшээлтэй болон тусгай хэрэгцээт 111,228 хүн бий. Эдгээр хүмүүс төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагаар үйлчлүүлэхээр очиход тухайн барилгын шатны хэлбэр, хийцээс шалтгаалан орж, гарч чадахгүй, бусдаас тусламж хүсэх зайлшгүй шаардлага тулгардаг.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас тусгай хэрэгцээт хүмүүсийн эрхийг хангах, тэдэнд төрийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх ажлын хүрээнд шүүхийн гадна талд “Тусламжийн хонх” байршуулж, шүүхээр саадгүй үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүллээ.

“Тусламжийн хонх” нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, жирэмсэн эмэгтэйчүүд шатаар өгсөх боломжгүй бол байгууллагын гадна суурилуулсан хонхыг дарахад ажилтан таныг хүлээн авч тусламж үзүүлэх зориулалттай юм.

Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан салбарын шинэчлэлийг үргэлжлүүлж, төгөлдөржүүлнэ гэв
Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан салбарын шинэчлэлийг үргэлжлүүлж, төгөлдөржүүлнэ гэв
 
Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар ЗГ-ын хуралдаанд танилцуулга хийнэ
Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн талаар ЗГ-ын хуралдаанд танилцуулга хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.