Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан салбарын шинэчлэлийг үргэлжлүүлж, төгөлдөржүүлнэ гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 5 секунд

‎6 хүн, мэдээний өрөө ба ‎"‎ubn U nAЛ POF ידן GFC U Ubn on Юy 6AЙHA? IMI eub ubi TRY OF VELOPN TRUCTI HOUSIN የግዮቲ Mu‎" гэсэн бичвэр‎‎ нарын зураг байж магад

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын зарим гишүүнийг томилох тухай захирамжид гарын үсэг зурж, шинэ сайд нарыг томилсон.

Засгийн газрын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан ХББОС-ын сайд асан Ж.Батсууриас тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орлоо. Тамга гардуулж, ажил хүлээлцэх арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын холбогдох албан тушаалтнууд, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Төмөрхүү болон яамны удирдлагууд, харьяа байгууллагын удирдах албан тушаалтнууд оролцов.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан “Хариуцлагатай салбарын сайдаар томилогдлоо. Хот байгуулалт, барилга орон сууцжуулалтын салбарын шинэчлэлийг үргэлжүүлж улам төгөлдөржүүлж ажиллах болно” хэмээн онцолсон юм.

Эвлэрүүлэн зуучлалын сургалтын хөтөлбөрийг шинэчилнэ
Эвлэрүүлэн зуучлалын сургалтын хөтөлбөрийг шинэчилнэ
 
МУГТ М.Цэрэнлхам: Сагсан бөмбөгийн спортоосоо зодог тайлна
МУГТ М.Цэрэнлхам: Сагсан бөмбөгийн спортоосоо зодог тайлна
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.