Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Бат-Үүл: Замбараагүй газар олгож, бетонон ширэнгэ бий болгосон намынхаа нөхдийг буруушааж байгаа чинь зөв. Гэхдээ хүмүүсийн шүүмжлэлд хэрүүлээр бус, сайн ажлаар хариу барих нь хот удирдах соёл шүү

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 33 секунд

АН-ын гишүүн Э.Бат-Үүл хотын дарга Х.Нямбаатарт хаяглаж сурагчдын зуны амралтыг ашиглан түгжрэлийг шийдэх боломжтой гэж сануулав. Тэрбээр цахим хуудастаа,

- Хотын дарга Нямбаатарт: Сургуулийн зуны амралтын хугацааг ашиглан замын хөдөлгөөний шинэ тогтолцоо руу шилжин, түгжрэлийн гамшгийг бүрэн шийдэх боломжтой!Үүнд анхаарлаа хандуул. Наймдугаар сарын 27-ноос өмнө амжуулахгүй бол сургуулийн хүүхдийн цугларалт эхэлж энэ боломж алдагдана. Зах замбараагүй газар олгож, Яармаг зэрэг бетонон ширэнгэ бий болгосон намынхаа нөхдүүдийг буруушааж байгаа чинь зөв. Гэхдээ, долоон буудлын эцсийн Сэлбэ төвд өөрөө, Хятадын компануудад давуу эрх олгон бетонон ширэнгэ барьж байна .Хойд зуслангийн зам тэг зогсолт болон хаагдаж, улаанбаатарчууд зусландаа гарах аргагүй болохыг анхаар. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хятадын наймаачдын “үл хөдлөх хөрөнгийн бирж” болговол манай эдийн засаг доройтоно. Хотынхоо цэцэгт уурлах хэрэггүй. Хот маань маань цэцэрлэгжилтийн стандарт муутай, шороонд дарагдсан хотын тоонд ороод байгаа ухаарч өөд нь татах хэрэгтэй. Жич:Хүмүүсийн шүүмжлэлийг хэрүүлээр бус,сайн ажлаар хариу барьдаг нь хот удирдах соёл юм шүү гэжээ.

УРЬДЧИЛСАН ПРОГНОЗ: Г.Занданшатарын кабинетад ХЭН, ХЭН сайдаар багтах вэ..?
УРЬДЧИЛСАН ПРОГНОЗ: Г.Занданшатарын кабинетад ХЭН, ХЭН сайдаар багтах вэ..?
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.