Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАН-ын бүлгийн хурал эхэлж, хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

Өнгөрөгч лхагва гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрт нь итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг УИХ-д хүргүүлсэн. Тэгвэл өнөөдөр буюу зургаадугаар сарын 2-ны өдөр УИХ-ын чуулган хуралдаж уг тогтоолын төслийг хэлэлцэхээр товлоод байна.

Үүний өмнө МАН-ын бүлэг хуралдаж, үүний дараа 12.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж итгэл хүлээлгэх эсэх тогтоолын төслийг хэлэлцэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг танилцуулах юм.

Тэгвэл дөнгөж сая Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлгийн хуралдаанд орсноор МАН-ын бүлэг хуралдаж эхлээд байна.

УИХ Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудалд ИЛ санал хураах уу, НУУЦААР хураах уу
УИХ Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудалд ИЛ санал хураах уу, НУУЦААР хураах уу
 
Таван ханатай гэр шатсаны улмаас 62 настай иргэн нас баржээ
Таван ханатай гэр шатсаны улмаас 62 настай иргэн нас баржээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.