Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэвэр, эрүүл ахуйн багцуудыг ХНХЯ-нд хүлээлгэн өглөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

НҮБ-ын Хүн амын сангаас Люксембургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр КОВИД-19 цар тахлын үед эмзэг хэсэгт дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээг судалж, тэдэнд зориулсан ариун цэвэр, эрүүл ахуйн 400 ширхэг 44.4 сая төгрөгийн өртөг бүхий багцыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд хүлээлгэн өглөө.

Манай улсын хүн амын 3.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд. Дээрх багц нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст зориулсан сонголттой бөгөөд өмсдөг болон дэвсдэг живх, гар ариутгагч, хуурай, нойтон салфетик, дотуур хувцас, оймс зэрэг байнгын асаргаатай иргэдэд өдөр тутмын хэрэгцээт эд зүйлсийг багтаасан.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам уг багцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 2 асрамжийн газарт 50, Төрийн бус байгууллагуудад 60, амьжиргааны түвшин доогуур байнгын асаргаатай, хэвтрийн 290 иргэнд тараахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

Тус арга хэмжээнд УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Каори Ишикава, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцлоо.

ЭМЯ: Орон нутаг руу аав, ээжтэйгээ зорчих хүүхэд шинжилгээ өгөх шаардлагагүй
ЭМЯ: Орон нутаг руу аав, ээжтэйгээ зорчих хүүхэд шинжилгээ өгөх шаардлагагүй
 
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Н.Учрал: Иргэд түргэн тусламжийн дуудлага өгөхөд “Наад өндөр байшингийнхаа баруун талаар тойроод зүүн гар тийш эргээд гурав дахь хаалга” гэж зааж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.