
Ойрын хоёр хоногт ихэнх нутгаар халж хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ус цаг уурын байгууллагаас анхаарууллаа.
Цаг уурын байгууллагын 10 хоногийн урьдчилсан мэдээгээр Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өлөхиөө +26...+31 хэм хүртэл халах бол хангайн бүс нутгаар буюу Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр +14...+19 хэм дулаан байна. Харин бусад нутгаар өдөртөө +20...+25 хэм хүртэл халах төлөвтэй байна.