Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх замыг маргааш 22:00 цагаас ХААНА

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Баянгол дүүргийн 11, 22, 23, 34 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх 1.6 км урт авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг эхлүүлээд байна. Уг авто замын нэгдүгээр хэсгийн ажил болох 620 метр авто замыг хааж, шинэчилнэ.

Тодруулбал, “Өргөө” кино театрын хойд уулзвараас Зурагтын зам хүртэлх замыг тавдугаар сарын 27-ны оройн 22:00 цагаас хааж, тавдугаар сарын 29-ний өглөөний 06:00 цагт нээнэ. Замыг хаах хугацаанд авто замын зорчих хэсгийн тэгшилгээний үе, асфальтбетон хучилт, тэмдэглэгээний ажлыг хийнэ.

Иймээс иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

ТЦА: Айлчлалтай холбогдуулан дараах замуудыг түр хугацаанд хязгаарлана
ТЦА: Айлчлалтай холбогдуулан дараах замуудыг түр хугацаанд хязгаарлана
 
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.