Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Нийгмийн даатгал, гаалийнхан дүрэмт хувцас өмсөхгүй“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, өнөөдөр төсвийн тодотголыг хэлэлцсэн. Улмаар хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийлээ. Энэ хүрээнд төсвөөс цалинждаг бүх байгууллага нэгдсэн байдлаар зохицуулалтад орох улстөрийн шийдэл гаргасныг мэдээллээ. Тэрбээр "Төрийн байгууллагынхны гар утасны төлбөр төлөгддөгийг хуулиар зохицуулна. Зочин төлөөлөгч хүлээн авахгүй. Бэлэг авахтай холбоотой асуудлыг хуулиар зохицуулна. Төрийн байгууллагын албан хаагч нар гадаад, дотоод руу томилолтоор зорчихдоо бизнес ангиллаар зорчдог зэргийг хуулиар зохицуулна.

Төрийн тусгай албан хаагчаас бусад төрийн албаныхан дүрэмт хувцас өмсөхгүй байхыг энэ хуулиар зохицуулна. Нийгмийн даатгал, гаалийнхан дүрэмт хувцас өмсөхгүй. Дүрэмт хувцасны мөнгийг төсвөөс гаргадаг, заримыг нь өөрсдийнхөө мөнгөөр авдаг. Иймээс үүнийг хуулийн дагуу цэгцэлнэ" гэлээ.

“Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн татварыг 2022 он дуустал тэглэх саналыг УИХ-д хүргүүлнэ“
“Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн татварыг 2022 он дуустал тэглэх саналыг УИХ-д хүргүүлнэ“
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.