УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. Тодруулбал, 2024 оны тавдугаар сард томилогдож байсан Д.Загджавыг чөлөөлсөн юм. Харин түүний оронд С.Магнайсүрэнг чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнээр Монгол Улсын Ерөнхий аудитороор томиллоо.
С.Магнайсүрэн нь 2000-2005 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх,
2006-2007 онд Хүнс хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх,
2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Мөн тэрбээр хуучнаар Барилга, хот байгуулалтын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан юм.
Чуулганы хуралдаанд гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа нууц санал хураалт явуулахад, санал хураалтад оролцсон гишүүдийн 75 нь дэмжсэнээр С.Магнайсүрэнг томилох тухай тогтоолын төсөл батлагдлаа.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!