2025 он гарсаар манай улсын нийгэм эдийн засаг сайнгүй хэвээр байна. Ханш чангарч, инфляц халахын зэрэгцээ нүүрсний үнэ унаж экспорт саарч байгаа нь томоохон эрсдэл дагуулах боллоо. Энэ онд манай улс 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн дүн 33.5 их наяд төгрөг байхаар төсөөлж буй.
Харин энэ хэмжээнд хүрч чадахгүй бол орлого тасалдах уу гэх асуулт бас болгоомжлол үүсээд байна. Гаалийн мэдээллийг харвал, энэ оны нэгдүгээр сард 5.2 сая тонн нүүрс экспортолжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 21.1 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Тэгвэл энэ талаар эдийн засагч Д.Ангар "Нүүрсээ хурдхан зарж жаахан валюттай болохгүй бол Монсуэл /Венесуэл/ болох нь дөхөөд л байна шүү. Илэрч байгаа шинж тэмдгүүд нь ойролцоо байна. 2024 оны арваннэгдүгээр сараас хойш Хөрөнгийн биржээр нүүрс зарагдсангүй. Нэг ч худалдан авагч ирэхээ больсон. Улмаар валютын нөөц дундарч, улсын төсөв тасарч эхэллээ. Гол нь Монголын эдийн засаг төрөлжөөгүй тул нүүрсийг орлох өөр салбар алга. Нүүрсээ л зар одоо" гэжээ.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!