Нийслэлийн нийгмийн халамжийн газар ЭМЯ, УНТЭ, УХТЭ, ГССҮТ болон дүүргүүдийн Эрүүл мэндийн төв хамтран нийслэлийн зургаан дүүргийн эмзэг бүлгийн 10 мянган өрхөд амны хаалт олгож, өрх бүрээс нэг гишүүнийг Ковид-19 халдварын тандалтын шинжилгээнд хамруулж байна.
Өчигдрийн байдлаар 627 өрхийн нэг гишүүн буюу 627 иргэнд тандалтын шинжилгээ хийсэн бөгөөд өрх бүрт 100 маск нийт 62700 маск олгоод байна. Цаашид үе шаттайгаар дээрх ажлыг зохион байгуулж, эмзэг бүлгийн иргэдийг шинжилгээнд хамруулж ажиллах юм.
ГССҮТ-өөс мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн баг Хан-Уул болон Баянгол дүүрэгт, УНТЭ-ийн эмч, мэргэжилтнүүд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт, УХТЭ-ийн баг Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд хуваарийн дагуу ажиллаж байна.