Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Disney” компани 32 мянган ажилтнаа цомхтгоно

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 13 секунд

Цар тахлаас үүдэлтэй хямралын улмаас “The Walt Disney” компани ирэх оны 3 дугаар сард 32 мянган ажилтнаа цомхтгох болжээ.

Цар тахал дэгдэхээс өмнө компанийн нийт орлогын гуравны нэгийг бүрдүүлж байсан хэдий ч одоогоор ихээхэн хохирол учруулаад буй сэдэвчилсэн паркын ажилтнуудаас ихэнх нь цомхотголд орох аж. Хамгийн багадаа 28 мянган хүнийг ажлаас чөлөөлнө гэдгээ компанийн удирдлага 9 дүгээр сард мэдэгдсэн байна. Тэдний дийлэнх нь цагийн ажил хийдэг хүмүүс юм.

Аравдугаар сарын 3-нд дууссан санхүүгийн жилийн дөрөвдүгээр улирлын дүнд компани 14.7 тэрбумын орлого олжээ. Энэ нь өнгөрсөн онд олсон 19.1 тэрбум ам.долларын үзүүлэлттэй харьцуулахад 23 хувиар бага аж. Жилийн дундаж үзүүлэлтээр компанийн орлого 6 хувиар буурсан байна. Харин дөрөвдүгээр улирлын дүнд компани 580 сая ам.долларын алдагдал хүлээсэн хэдий ч жилийн өмнө энэ үзүүлэлт 1.2 тэрбум ам.доллар байжээ.

Зөөврийн компьютерын борлуулалт нэмэгджээ
Зөөврийн компьютерын борлуулалт нэмэгджээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.