“Dell”, “HP” компаниудын өнгөрсөн улирлын орлого “Wall Street”-ийн шинжээчдийн таамаглаж байснаас өндөр гарчээ.
Цар тахлын улмаас хүмүүс гэрээсээ ажиллаж, суралцаж буй нь зөөврийн компьютерын борлуулалтад эерэг нөлөө үзүүлсэн байна. Тодруулбал, “HP” компани энэ улиралд ашигтай ажилласан тул ногдол ашгийн хэмжээгээ 10 хувиар нэмэгдүүлэхээ зарласан байна. Харин “Dell” компанийн ашиг 23.5 тэрбум ам.долларт хүрч, борлуулалт 2.8 хувиар өссөн байна.