Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дэлхийн банк Украинд 100 сая ам.доллар олгоно

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 11 секунд

“COVID-19”-н вакцин, эмнэлгийн тоног төхөөрөмж худалдан авахад зориулж Украины Эрүүл мэндийн яам Дэлхийн банктай хамтран 100 сая ам.долларын төслийг хэрэгжүүлэх тухай Украины Эрүүл мэндийн орлогч сайд Светлана Шаталова мэдэгджээ.

“Бид Дэлхийн банктай хамтран 100 сая ам.долларын төслийг хэрэгжүүлж эхэлнэ. Энэхүү санхүүжилт юун түрүүнд “COVID-19”-н вакцин, оношилгоо, лабораторийн тоног төхөөрөмж худалдан авахад чиглэсэн” хэмээсэн байна.

Түүнчлэн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 200 сая ам.долларын төслийг Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгааг Светлана Шаталова цохон дурджээ. 

Украинд сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын 15331 тохиолдол бүртгэгдсэн нь цар тахал дэгдэж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон тухай Украины Эрүүл мэндийн сайд Максим Степанов өмнө нь мэдэгдсэн байна. Түүнчлэн өнгөрсөн хоногт тус улсад 1955 хүн эмчлэгдэж, 224 хүн халдварын улмаас нас баржээ.

 

Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хэргийг дурдлаа
Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хэргийг дурдлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.