Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хэргийг дурдлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 45 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр /2020.11.27/ УИХ-ын чуулганы цахим хуралдаанд оролцож, Шүүхийн багц хуулийн талаар байр сууриа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга "Миний өргөн мэдүүлсэн Шүүхийн багц хуулийн төслийг Улсын Их Хурал хэлэлцсэн мэт байдлаар буцаах болсонтой холбогдуулан Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд өнөөдрийн чуулганы хуралдаанд өөрийн биеэр оролцож, байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзлээ" гэсэн юм. 

Тэрбээр одоо үйлчилж буй шүүхийн тогтолцоог шүүмжлээд, шүүхийн багц хуулийн шинэчлэл, өөрчлөлтийн асуудал энэ бүхнийг шинэчилнэ гэдгийг хэлсэн. Ингэхдээ шүүх эрх баригч нам, улс төрчдөд үйлчилж жирийн иргэдийг хэлмэгдүүлж байгааг дурдсан юм. Ингэхдээ, тодорхой жишээ авсан нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хэргийг дурдлаа. 

Ерөнхийлөгч өөрийн санаачилсан хуулийн төслүүдээ эргүүлэн татсан тул уг хуулиудыг хэлэлцүүлэх шаардлагагүй болсон юм. 

Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, "Тодорхой жишээ хэлье. Нийгмийн даатгалын санг тонож, татвар төлөгчдийн 340 гаруй тэрбум төгрөгийг зувчуулсан Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол ардын намын гишүүн Б.Ундармаа торгуулсан болоод хэргээс мултарч байхад айлын цонхоор нэвтэрч 50 мянган төгрөг хулгайлсан энгийн иргэн, мөн баавгайн арьс, савар авч яваад ял авч шоронд хоригдсон энгийн иргэд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс уучлал гуйж байх жишээтэй. Цаг байгааг учраас ийм жишээг бүгдийг нь дурдах боломж байсангүй. Үүнийг ярихгүй юм уу, шударга ёсыг хуулиараа тогтоохгүй юмуу, шүүхийн хэрэглэдэг хуулиудад шударга ёсоо суулгаж, хууль ёсыг шаардахгүй юм уу гэ жард түмэн Та бүхнээс хүлээж байгаа.

Харамсалтай нь Монгол ардын намын бүлэг улс төрийн шийдвэр гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн шүүхийн багц хуулийн төслийг хэлэлцэхгүй гэдгээ зарлан, төрийн ёсыг умартсан, илэрхий гүжирдсэн, олон нийтийг төөрөгдүүлэх тодорхой зорилготой, эрээ цээргүй дайрсан мэдэгдлүүд хийж, асуудалд хүч түрж, хэт улс төржсөн байдлаар туйлын бүдүүлэг хандсан нь эмгэнэлтэй гэхээс өөр дүгнэлтгүй болгож байна" хэмээн эрх баригч намын бүлгийнхэнд хандаж хэлсэн юм. 

“Бүх нийтийн бэлэн байдлын үед сэтгүүл зүйд тулгарч буй асуудлууд” сэдэвт цахим уулзалт
“Бүх нийтийн бэлэн байдлын үед сэтгүүл зүйд тулгарч буй асуудлууд” сэдэвт цахим уулзалт
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.