Лондонгийн түүхий эдийн бирж дээр өчигдөр Brent маркийн газрын тос нэг баррель нь 49.06 ам.долларт хүрлээ. Энэ нь өнгөрсөн гуравдугаар сарын 6-наас хойш анх удаа үнэ 49 доллараас давсан үзүүлэлт юм. Харин WTI маркийн тосны нэг баррелийг 46.19 доллараар санал болгож нь байгаа нь өмнөх өдрийн арилжаатай харьцуулахад 2.85 хувиар өссөн байна.
АНУ-ын Эрчим хүчний яамны шинжээчид Брент жилийн эцэс гэхэд нэг баррель нь 40 орчим долларын хавьцаа эргэлдэж, 2021 онд баррелийн дундаж үнэ 46.59 орчим доллар байна гэж үзэж байна.