Монгол Улс газрын тосны экспортын орлогоос 2.5 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь 1996-2023 он хүртэл 27 жилийн хугацаанд Тосон-Уул, Тамсаг, Зүүнбаян, Цагаан Элсний орд газраас нийт 10.4 сая.тн газрын тос олборлосны үр дүн болохыг Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлжээ. Түүний мэндчилгээнд дурдсанаар сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд газрын тосны хайгуул, судалгааны ажилд 4.6 тэрум ам.долларын хөрөнгө оруулалт зарцуулсан байна. Үр дүнд нь нийт 332.64 сая.тн газрын тосны баталгаат нөөц, 43.258 сая.тн ашиглалтын баталгаат нөөцийг тогтоож, Монгол Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгэн авсан байна. Экспортын орлогоос улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэхэд даатай байна гэжээ.
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар өчигдөр Монгол Улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний түүхт 83 жилийн ойг угтан мэндчилгээ дэвшүүлэхдээ ийнхүү тайлагнажээ.