Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ мөрөнд хоёр иргэн автомашинтай живж амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Сэлэнгэ мөрөнд автомашинтайгаа живж амиа алдсан хоёр хүний цогцсыг олсон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тухайн хоёр хүн нь Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгон дахь “Сэлэнгэ” амралтын газар барилгын засвар хийж байсан, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн 44 настай, эрэгтэй М, мөн 43 настай, эрэгтэй М нар байсныг тогтоож ослын хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна.

Энэ оны арваннэгдүгээр сарын 10-ны 15.00 цагийн орчим "Сэлэнгэ" амралтын газраас Улаанбаатар хот руу “Приус-20” загварын суудлын автомашинтай хөдөлсөн байна. Гэвч түүнээс хойш сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг явуулжээ.

Булган аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Хялганат тосгоны төвөөс зүүн тийш 2 км-т, Сэлэнгэ голын бетонон гүүрийн ойролцоо, Сэлэнгэ мөрний усанд автомашинтайгаа живж осолдсоныг олжээ.  

Өнөөдөр зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын төрсөн өдөр
Өнөөдөр зохиолч, яруу найрагч Г.Аюурзанын төрсөн өдөр
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.