Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зэвсэгт хүчнийхэн нефтийн үйлдвэрийн тусгай зориулалтын замаа хүлээлгэн өглөө

Огноо
Унших
1 минут 30 секунд

ЗХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын энэ сарын 15-ны 359 дүгээр тушаалаар байгуулагдсан улсын комисс хүлээн авч, ашиглалтад орууллаа. Зэвсэгт хүчний 7780-р ангийн 189 цэргийн алба хаагч Алтанширээ суманд ажилласан. Хугацаат цэргийн алба хаагчдыг өвлийн сургалтад сурган, бүтээн байгуулалтад оролцуулсан байна. Хамгийн гол нь цементээр бэхжүүлсэн хоёр үе суурьтай, 100 тоннын даацтай тусгай зориулалтын замыг орон нутагт тэр дундаа говийн бүсэд тавих анхны технологи нэвтрүүлж нутагшуулсан. Энэ замаар үйлдвэрийн тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн зөөхөд эвдрэл гэмтэлгүй ашиглах боломжтой юм. Мөн орон нутгийн чанартай авто зам барих төсвөөр хүнд даацын, тусгай зориулалтын зам барьж болдог, 36 хувь илүү газар шорооны ажил хийсэн ч ямар нэг алдагдалгүй дотоод нөөц боломжоо ашиглан ажлаа чанартай гүйцэтгэж дууссан байна.

Монголын зэвсэгт хүчин бие даан бүтээн байгуулалтанд оролцохын зэрэгцээ НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд явах  240 хүний бүрэлдэхүүнтэй ротын инженер техникийн ажилтнуудыг энэхүү тусгай зориуулалтын хүнд даацын автозам тавих ажилд оролцуулж, хамгийн сүүлийн үеийн техникт мэргэжшүүлж, технологид суралцуулж бэлтгэсэн  байна.

Б.Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлжээ
Б.Лхагвасүрэнг Монголбанкны Ерөнхийлөгчид нэр дэвшүүлжээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.