Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зах зээлд буюу бодит секторт мөнгө гаргах боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 33 секунд

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Сая бодлогын хүүг 6% болгосон нь Монголбанкнаас мөнгөний бодлогоо зөөлрүүлж буй хэрэг. Өөрөөр хэлбэл зах зээлд буюу бодит секторт мөнгө гаргах боломжтой. Үүнд Монголбанк бэлэн. Хүүгийн ерөнхий нөхцөл ийнхүү багасаж байгаа нь санхүүгийн зах зээлд буй өндөр хүүг доош татах дохиог өгч байна. Банк 6.5%-ийн хүүтэй санхүүжилт аваад цааш нь дахин санхүүжилт хийж болно.

Өөр нэг шийдвэр болох эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлд бүтцийн өөрчлөлт хийж хугацааг сунгах арга хэмжээг 2020.07.01-н хүртэл үргэлжлэхээр болсон. Энэ шийдвэр гарснаар өрхийн зээлийн дарамт буурна. Банкны салбарын тогтвортой байдлыг дэмжиж, өрхийн ирээдүйд зээлжих боломжийг хангана гэж үзсэн. Банканд зээлтэй иргэд зээл төлөхөд нь ачаалалтай байвал хугацааг нь сунгаж болно.

Мөн ЖДҮ, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацааны дахин санхүүжилтийн хэрэгслийг нэвтрүүлэх шийдвэр гарсан.

Монголбанк дөрөвдүгээр улиралд 230 тэрбум төгрөгийг санхүүжилтийн хэлбэрээр ашиглахаар төлөвлөсөн байсан. Үүнийг гаргаснаар банкууд уг эх үүсвэрийг бодлогын хүүний орчинд үзэж, зээлээ дахин санхүүжүүлэх, шинээр зээл гаргах зэрэг боломж бүрдэж байгаа юм" гэв.

Жо Байден АНУ-ын түүхэнд 80 сая санал авсан анхны нэр дэвшигч болжээ
Жо Байден АНУ-ын түүхэнд 80 сая санал авсан анхны нэр дэвшигч болжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд