Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Nomadia fighting Championship” тулааны спортын олон улсын тэмцээнийг “UG Arena”-д зохион байгуулна

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 2 секунд

Монгол тулаанчдын ур чадвар, чансааг таниулан сурталчлах зорилгоор "Nomadia fighting Championship" тулааны спортын олон улсын тэмцээнийг “UG Arena”-д зохион байгуулна. Тус тэмцээнийг холимог тулааны олон холбоод нэгдэн хийхээр болсон байна.

Тулааны спортын дөрвөн төрөлт болох ММА, кикбокс, муай тай, сабмишин грапплингийн олон улсын тэмцээн манай улсад анх удаа зохиогдох гэж байна. Энэ сарын 27-д болох "Nomadia fighting Championship" тэмцээнд Монгол, Тайланд, Узбекистан, Казахстан, Киргизстан, Австрали, Украйн зэрэг орноос тулаанчид ирэхээр болжээ. Нийт есөн тулаан болохоор төлөвлөсөн байна.

Энэ удаагийн тэмцээний оргил тулаан нь холимог тулаанч М.Нандин-Эрдэнийн “NFC” холбооны хамгийн анхны аваргын бүсний төлөө кикбоксын төрлөөр Тайланд улсын тамирчин Танавит Ликиттэй тулалдах тулаан юм.

О.Цогтгэрэл: Эсрэг зүгт агаарын тээврээ 20 жилийн хатуу гэрээнд боомилуулах нь манай эрх ашиг биш
О.Цогтгэрэл: Эсрэг зүгт агаарын тээврээ 20 жилийн хатуу гэрээнд боомилуулах нь манай эрх ашиг биш
 
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.