Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нөөцийн мах борлуулах ажлыг түр зогсоожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 45 секунд

Нөөцийн мах борлуулах ажлыг өнөөдрөөс түр зогсоосон тухай Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр Засгийн газрын хуралдааны шийдвэр мэдээлэх үеэрээ хэллээ.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор хүн амын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн нөөцийн махыг худалдаанд гаргасан. Өнөөдрийн байдлаар, нийт ес хоногт 494.8 тонн мах худалджээ.

"Нөөцийн махны худалдаа жигдэрсэн тул түр зогсоохоор шийдвэрлэж байна" хэмээн Шадар сайд мэдээллийнхээ үеэр дурдсан. Мөн тэрээр, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт 360 тонн нөөцийн мах гаргаж худалдаж эхэлсэн тухай тодотгосон юм.

Амурын зэрлэг жимсийг Азийн улс орнууд руу экспортолно
Амурын зэрлэг жимсийг Азийн улс орнууд руу экспортолно
 
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
“Хассуурь сан“, Kids art Mongolia ТББ-аас хамтран зохион байгуулдаг “Миний мөрөөдөл“ сэдэвт гар зургийн уралдаанд 1000 хүүхэд оролцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.