Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур боомтоор энэ долоо хоногт нефт импортолно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Нефтийн бүтээгдэхүүн импортлох зорилгоор өнөөдрөөс гарагийн зохицуулалттай Сэлэнгэ аймгийн Цагааннуур боомтыг нээж байгаа тухай Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр мэдээллээ. 

Засгийн газрын тогтоолоор энэ сарын 16-наас ОХУ-тай хиллэдэг бүх хилийн боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг зогсоосон. Тодруулбал, ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг боомтыг нэгдүгээр сарын 18-ны өдөр хүртэл хоёр сарын хугацаанд хаах, мөн ОХУ-тай хиллэдэг Тэс, Арцсуурь, Ульхан, Эрээнцав, Боршоо боомтыг тодорхойгүй хугацаагаар түр хаасан юм. Харин Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг мөн хаасан ч өнөөдрөөс эхлэн сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт нээж зөвхөн шатахууны тээвэр явуулахаар болсон юм.

Боршоо болон Цагааннуурын боомтоор баруун бүс нутгийн нефть, нефтийн бүтээгдэхүүний 75 хувь орж ирдэг аж.

Өнөөдрийн байдлаар, тус боомтоор 14 автомашин нефтийн бүтээгдэхүүн орж ирсэн бөгөөд ачаагаа буулгаад өдөртөө хилээр буцаж гарч буйг тодотгов.

 

Пантану намаг ширгэж матруудад үхлийн аюул нүүрлэжээ
Пантану намаг ширгэж матруудад үхлийн аюул нүүрлэжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.