Засгийн газрын Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ "Хувьцаа эзэмшигчид нь өөрчлөгдсөөр байгаад ЗГ-ын эзэмшиж байсан "Эрдэнэт үйлдвэр"-ийн 26 хувь нь алга болсон.
6.5 хувь нь иргэн Ж.Дамдинжавд, 10 хувь нь "Мико холдинг" ХХК-д шилжсэн. "Мико холдинг" ХХК нь "Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал асан Ш.Отгонбилэгийн эхнэр Д.Туяагийн нэр дээр байдаг. "Эрдэнэт концерн" дээр байсан 16 хувийг АНУ-ын компани руу шилжүүлээд, буцаагаад иргэн Ж.Дамдинжав руу шилжүүлсэн байна.
Үлдсэн 10 хувийг нь "Мико холдинг" буюу Ш.Отгонбилэг агсны эхнэр, хүүхдүүд эзэмшиж байгаа. ТӨК-ийн захирал хүн компанийнхаа хувийг эхнэр, хүүхдүүд рүүгээ шилжүүлээд, өөрөө бурхны орон руу явсан гэсэн үг" гэв.