Тэрбээр өөрийн цахим хуудастаа залууст хандан ийн нийтэлжээ. "Насанд хүрсэн бол ажил хий. Цалин гололгүй, ялархалгүй, бусад хүмүүс юу гэх бол гэж шаналалгүй өөрийн гараараа мөнгө ол. Дөрвөн жил сурч авсан диплом юу юм. Юу ч биш. Худлаа ярихад хүн бүрийн овог нэр дээр диплом байна. Тэглээ гээд бүгд дарга, ахлах, захирал хийх ёстой гэсэн үг биш. Шууд хослол өмсөөд тансаг машинаар хүргүүлэх юм шиг романтик зүйл бодож, тэгж байгаад ална гэж бүлт үсэрч суух хэрэггүй. Бас цалин бага, нэр хүнд муу гэж ажлыг битгий гол. Чи чадаж л байвал аяга угаана уу, тоосго зөөнө үү, бичиг цаас эмхлэнэ үү, байшин барилга манана уу, хамаагүй. Энэ бүгд хөдөлмөрлөж байгаа нэг хэлбэр. Одоохондоо ээж, аавтайгаа дутах, гачигдах зүйлгүй сайхан амьдарч байж болно. Гэхдээ цаг хугацаа бүхний хаан. Чамайг лаг болохыг хүлээж ээж аав, ах эгчийн чинь насыг зогсоохгүй. Тийм болохоор өөрийн чадлаараа мөнгө олоод, биеэ дааж сурсан нь хожно. Гадаад явна ээж хөөцөлдөж байгаа, дахиад сурна аав асууж байгаа, ах ажилд оруулна гэсэн, эгч түр байж бай гэсэн... Ичээсэй. Насанд хүрсэн бол өөрийнхөө хүчээр карьер, нэр хүнд, хөрөнгөө босго. Би зөөгч мэтийн ажил хийхгүй биш чи өдөржин халуун хоол зөөж чадахгүй л байхгүй юу. Ажил хийж байгаа залуусыг хүндэлье. Хэнд ч төвөг удахгүй, өөрийн чадвараараа амьдарч байгаа та бүхнээр бахархаж байна. Чи сайхан ирээдүйн төлөө өнөөдөр эрт босч ажилдаа явж байна. Өөрийгөө үнэлээрэй. Учир нь онгироо хэрнээ ажилгүй амьтад маш олон болж." гэсэн байна.
Сэтгэгдэл (3)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!