УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг Л.Оюун-Эрдэнийн хамтарсан Засгийн газрын үед буюу өнгөрсөн оны 2-р сард Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилсон байдаг.
Харин 2025 оны зургаадугаар сард Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар огцорч, Ж.Батзандангийн харьяалагддаг АН засгаас гарсан тул түүнийг БЭТ-өөс хэзээ чөлөөлөх вэ гэсэн асуудал хүлээлт болоод байсан юм. Тэгвэл оны өмнөхөн түүнийг Бүрэн эрхт төлөөлөгчийн албан тушаалаас чөлөөлсөн байна.