Улаанбаатар хотын циркийн өдрүүд энэ сарын 16-22-ны өдрүүдэд төв талбайд болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Дэлхийн циркчдийн өдөр, Монгол Улсын циркийн сургуулийн 85 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ивээл дор “Монте Карло”, “Ухань”, “Учао”, “Дюмон” зэрэг олон улсын циркийн тэмцээний гран-при, алт, мөнгө, хүрэл цомуудын эзэн, монголын циркийн уран бүтээлчид Улаанбаатар хотын төв талбайд долоо хоногийн турш тоглолтоо хийхээр боллоо. Тодруулбал, монголын циркийн 10 гаруй хамтлагийн 230 орчим уран бүтээлч Улаанбаатар хотын циркийн өдрүүдэд оролцоно.

Тоглолт энэ сарын 16-22-ны өдрүүдэд өдөр бүр 11:00, 15:00, 18:00 цагт Сүхбаатарын талбайн асарт үнэ төлбөргүй болж, уран бүтээлчид циркийн олон төрлийн үзүүлбэрээрээ иргэдэд үнэ төлбөргүй бэлэг барих юм.

БНХАУ-аас АНУ-ын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татвараа 125 хувь болгон нэмэгдүүлэхээ зарлалаа
БНХАУ-аас АНУ-ын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн татвараа 125 хувь болгон нэмэгдүүлэхээ зарлалаа
 
Маршал Х.Чойбалсангийн  нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Маршал Х.Чойбалсангийн нэрэмжит барилдаанд М.Лхагвагэрэл заан түрүүлэв
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!