“Х.Баттулга нь стратегийн ордыг аваад, үндэстэн дамнуулаад, олон компаниудын хэлхээ холбоо үүсгэж нэрээ өөрчлөн, татвараас нуугдаад, оффшор бүсээр дамжуулаад зарчихсан байна“

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 30 секунд

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Төгрөг нуурын орд"-той холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрбээр "Төгрөг нуурын орд" газарт санхүүгийн болон хуулийн шинжилгээнүүдийг хийлээ. Өнгөрсөн 7 хоногт "Төгрөг нуурын орд" нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай хамааралтай талаар мэдээлсэн. Энэ үндэстэн дамнуулсан, олон схем үүсгэж, хутгасан асуудлаа шийдэх 7 хоногийн хугацааг тухайн үед олгосон. Энэ хугацаа өнөөдөр дуусч байна. Энэ хугацаанд УИХ-ын гишүүн Х.Баттулгаас ямар нэгэн бичиг надад ирээгүй. Ямар нэгэн үйлдэл хийгээгүй. ЗГ-т ямар ч мэдээлэл өгөөгүй. Өчигдөр нэг хэвлэлд ярилцлага өгсөн гэх мэдээлэл байна.

"Төгрөг нуурын орд"-ын талаар тодорхой хариу огт хэлээгүй гэж ойлгож байна. Хэвлэлд гарсан мэдээллээр "Х.Баттулга "Төгрөг нуур"-ын орд надтай хамааралтай бол 100 хувь буцааж аваарай гэсэн үгэндээ эзэн болоорой. Та нотол гэсэн. Би нотолж байна. Надад хөдлөшгүй нотлох баримтууд байна. Албан ёсны баталгаатай эх сурвалжууд байна. Мөн санхүүгийн болон хуулийн мэргэжилтнүүдийн дүн шинжилгээ байна. Баримт өөрөө ярьдаг. Энэ материал дунд 2006 онд Х.Баттулга 90 хувийг, Я.Батсүх гэх хүн 10 хувийг эзэмшиж байсан. Анх хамтран үүсгэн байгуулсан CAMEX ХХК "Төгрөг нуур" компанийг 100 хувь эзэмшдэг болохыг нотолсон баримт энд байна.

Үүний дараа Х.Баттулга өөрийн охин Б.Намуун, төрсөн эгч Х.Цэндбаяр нарт хувьцаагаа шилжүүлэн компаниас компани дамнасан, оффшороос оффшорт үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий үндэстэн дамнасан компаниудаар дамжуулан 250 сая ам.доллараар зарсныг Хонгконг-т хөрөнгийн биржийн бүртгэлтэй 00402 хувьцааны код бүхий лиметэд компанийн Хонгконгийн бирж дээр байгаа 507 нүүр баримт мэдээлэл энэ хайрцганд байна. Энэ 507 баримт дотор хэлцлийн нөхцөл, үнэлгээ, төлбөрийн бүтцүүд, хувьцаа, өрийн бичиг, хөрвөх цаас, эзэмшигчдийн бүтцийн өөрчлөлт, Төгрөг нуурын ордын тооцоо, ТЭЗҮ зэрэг бүх мэдээллийг нарийвчлан агуулсан байгаа. Энэ 507 баримт дотор Х.Баттулга өөрөө сайд байхдаа өөрийнхөө компанитай буюу өөрөө, өөртэйгөө гэрээ байгуулсныг харж болно.

Тиймээс “Камекс” ХХК нь

  • татвар төлөхөөс зайлсхийсэн,
  • мөнгө угаасан, залилсан,
  • авлига ашиг сонирхлын зөрчил үүсгэх зэрэг гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй асуудлыг шалгуулахаар прокурор, АТГ-д хүргүүлж байна.

Мөн тухайн бүс нутгуудын хууль хяналтын байгууллагуудтай хамтран ажиллаж, шаардлагатай нэмэлт материал авахыг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлд даатгаж байна. Х.Баттулгыг шалгах асуудалд би О.Алтангэрэл сайдад найдаж байна, харж байна.

Төгрөг нуурын ордыг стратегийн ордод авах ажлыг Ц.Туваан сайдад даалгаж байна.

Х.Баттулга нь стратегийн ордыг аваад, үндэстэн дамнуулаад, олон компаниудын хэлхээ холбоо үүсгээд нэрээ өөрчлөөд, татвараас нуугдаад, оффшор бүсээр дамжуулаад зарчихсан байна" гэлээ.

О.Билгүүн: 150 саяын ориг JBL-н спикерийг далд хийн гамнах хүсэлт гаргасан ч цоо шинээр нь гудамжинд элэгдүүлж, шинэ жилийн гэрлээ ч солихгүй дүрдэг цай шиг хэрэглэж байгаа нь бас л ТӨР
О.Билгүүн: 150 саяын ориг JBL-н спикерийг далд хийн гамнах хүсэлт гаргасан ч цоо шинээр нь гудамжинд элэгдүүлж, шинэ жилийн гэрлээ ч солихгүй дүрдэг цай шиг хэрэглэж байгаа нь бас л ТӨР
 
Б.Оргил-Эрдэнийн дүү: Ахаас минь нэг ч сураг, чимээ алга. Монголчууд нэгнийхээ толгойг бүү залгичихсан  байгаасай билээ
Б.Оргил-Эрдэнийн дүү: Ахаас минь нэг ч сураг, чимээ алга. Монголчууд нэгнийхээ толгойг бүү залгичихсан  байгаасай билээ
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!