О.Билгүүн: 150 саяын ориг JBL-н спикерийг далд хийн гамнах хүсэлт гаргасан ч цоо шинээр нь гудамжинд элэгдүүлж, шинэ жилийн гэрлээ ч солихгүй дүрдэг цай шиг хэрэглэж байгаа нь бас л ТӨР

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 31 секунд

Загвар өмсөгч О.Билгүүн ХҮН намд өнгөрсөн 2023 оны есдүгээр сард элсэж тус намын дэд дарга болсон. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа:

-1.6 тэрбум гэдэг бол 2017 онд "Гэрэлт Гудамж"-н дэд бүтцийн бүтээн байгуулалт, тохижилт хийж байсан өртөгтэй бараг л дүйцэхүйц юм. Энэ үед ихийг хийж, эх орноо хөгжүүлэх сэтгэл бадамласан "Гэрэлт Гудамж"-г санаачлан дэмжүүлсэн 24 настай хүүхэд байлаа.

Тэнд мянга мянган хувийн хэвшил, гэр бүл орлоготой болж, сая сая залуус аз жаргалтай үдшийг инээд дүүрэн, ходоод дүүрэн, соёл дүүрэн, хийх зүйлсээр дүүрэн өнгөрөөдөг байлаа. Гадна дотны жуулчид зорин ирж олон сайхан сурталчилгаа хийж нүд оюунаа баясган цэнгэн хөгжилддөг байлаа.

Тоо баримтаас дурьдвал 5000 гаруй ажлын байр бий болж 2.5 сая гадна дотны жуулчид зорин ирж, 150 гаруй тэрбум төгрөг эргэлдэн хот ч татвараараа оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөж байж билээ. Гудамжинд хоол зардаг залуу гэр бүлүүд 2 жилийн дотор 3 өрөө байр, ланд машинтай болох хэмжээнд орлоготой болоод дэвшдэг, дээшилдэг байлаа.

ТӨР бодлого, шийдвэр, дэд бүтэцээр дэмжээд өгөхөд түмэн нь өөрсдөө юмаа мэдээд хийдэг юм. Одоо ч тэр соёл хэвээрээ ч орхиод зайлуулах шийдвэрийг гаргасан нь бас л ТӨР.

Байгаа зүйлсээ тордож чадахгүй. Тийм чадамжгүй ТӨР шүү дээ. 150 саяар хийсэн ориг JBL-н спикерийг хүртэл далд хийн гамнах хүсэлт гаргасан ч цоо шинээр нь гудамжинд элэгдүүлж байгаа нь бас л сэтгэлгүй ТӨР. Шинэ жилийн гэрлээ ч солихгүй дүрдэг цай шиг хэрэглэж байгаа нь бас л ТӨР.

Цаг цагаараа байхгүй дээ. Та нарт л гэж хэлэхэд. Одоо та нар хэдтэй билээ дээ. Монголыг хөгжүүлээсэй дээ та нар минь.

УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан эхэлж, УЕП Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ
УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит бус хуралдаан эхэлж, УЕП Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ
 
Ж.Хатанбаатар нарыг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгов
Ж.Хатанбаатар нарыг менежментийн гэрээгээр ажиллуулах 73 дугаар тогтоолыг хүчингүй болгов
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!