Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Bishrelt Metal” баг цувралыг 3:1 болголоо

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 4 секунд

"Bishrelt Metal" болон "SG Apes" багуудын цувралын 4 дэх тоглолт өнөөдөр болж "Bishrelt Metal" баг 81:79 харьцаатай хожлоо. Ингэснээр дээрх хоёр багийн тоглолт 3:1 болж, дахин учраа таарахаар боллоо. "SG Apes" баг цувралыг өнөөдрийг хүртэл 3:0-оор тэргүүлж байсан юм. Хэрэв өнөөдөр "SG Apes" баг хожсон бол Дээд Лигийн 2024-2025 оны улирлын финалд "Хасын Хүлэгүүд" багтай тоглох байв.

Тоглолтын дараа "Bishrelt Metal" багийн тоглогч Б.Сүхбат "Манай багийн хувьд аялан тоглолт ихтэй, ачаалалтай байлаа. Өнөөдрийн хожил зөвхөн сагсанбөмбөгийн хожил биш Metal багийн нэр хүндийн төлөөх тоглолт байлаа. Цуврал бидний төсөөлснөөс өөрөөр эргэсэн ч гэсэн үзэгчид болон өөрсдийнхөө төлөө хэзээ ч бууж өгөхийг хүсээгүй. Өнөөдрийн тоглолтод маш их хичээлээ" гэдгийг онцоллоо.

Маргааш МАН, АН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УЕП Б.Жаргалсайханыг улираан томилуулах саналаа танилцуулна
Маргааш МАН, АН-ын бүлгийн ээлжит бус хуралдаанд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УЕП Б.Жаргалсайханыг улираан томилуулах саналаа танилцуулна
 
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Тэтгэврийн зээлээ 18 сараар авсан иргэд банканд хүсэлтээ гаргаж, 36 сар болгох боломжтой
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/04/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.