Б.Жавхлан: Экспортын орлого 237 сая ам.доллараар нэмэгдэж 9 хувиар өслөө

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
0 минут 54 секунд

Монгол Улсын экспортын орлого өмнөх долоо хоногтой харьцуулахад 237 сая ам.доллараар буюу 9 хувиар өссөн болохыг Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ. Экспортын орлого нэмэгдэхэд зэсийн баяжмалын экспорт 26 хувиар, төмрийн хүдрийн экспорт 4 хувиар өссөн нь нөлөөлсөн бол гадаад валютын нөөц өнөөдрийн байдлаар 5.0 тэрбум ам.доллар буюу өнгөрсөн 7 хоногийн түвшинд хэвээр хадгалагдаж байна.

Экспортыг эрчимжүүлэх, валютын нөөцийг нэмэгдүүлэх ажлын хэсгийн IV хурлаар агууламж багатай нүүрс, төмрийн хүдрийг биржээр арилжаалах боломжийг судлах, орон нутгийн чанартай автозамаар тээвэр хийх нөхцөлийг бүрдүүлэх зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна
Тусгай замын автобус төслийн судалгааны ажил 60 орчим хувьтай байна
 
“Миний бяцхан найзуудын баяр“ боллоо
“Миний бяцхан найзуудын баяр“ боллоо
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!