Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-д бүртгэжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 20 секунд

Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-д бүртгэжээ.  Хэнтий аймгийн Баян-Овоо, Норовлин, Дорнод аймгийн Хөлөнбуйр, Цагаан-Овоо сумын нутгийг дамнан оршдог Тосон Хулстайн байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэсэн байна. ЮНЕСКО-гийн Олон улсын зохицуулах зөвлөлийн Хүн ба шим мандлын хөтөлбөрийн хурал өнгөрсөн сарын 27, 28-ны өдрүүдэд цахимаар болжээ.

Энэхүү бүс нутаг нь ойт болон тал хээрийн экосистемийг хадгалсан, цагаан зээр төллөх, идээшлэх, бэлчээрлэх гол нутаг юм. Иймд ЮНЕСКО-гийн Олон улсын зохицуулах зөвлөлийнхөн Тосон Хулстайг Монгол төдийгүй дэлхийн хэмжээнд ач холбогдолтой нутаг гэж үзэн ийн шийдвэрлэсэн байна.

Тус байгууллага ээлжит хурлаараа 18 орны 25 газрыг дэлхийд дансалжээ. Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгүүлснээр тухайн нутгийг хамгаалах асуудал олон улсын анхаарлын төвд очиж, байгаль хамгаалах чиглэлд илүү өргөн хүрээнд ажиллах боломж нөхцөл бүрддэг. Манай улс ийнхүү ЮНЕСКО-д долоо дахь газраа бүртгүүллээ.

АНУ-д хүүхдүүдийг Санта-Клаусын өвөр дээр суухыг хоригложээ
АНУ-д хүүхдүүдийг Санта-Клаусын өвөр дээр суухыг хоригложээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.