Коронавирусний өвчлөл нэмэгдсэн ч АНУ-ын худалдааны төвийн эзэд энэ зул сарын баяраар зарим уламжлалыг хэвээр нь үлдээхээр шийджээ. Тухайлбал, зарим дүрэм журмыг дагаж мөрдөх нөхцөлтэйгээр хүүхдүүдийг Санта-Клаустай уулзахыг зөвшөөрсөн байна.
Ингэхдээ Санта-Клаусууд хүүхдүүдийг өвөр дээрээ суулгаж болохгүй гэнэ. Үүнээс гадна үйлчлүүлэгчид амны хаалтаа зүүсэн байх шаардлагатай бөгөөд Санта-Клаустай зургаа татуулах боломжгүй. Зарим их дэлгүүрт Санта-Клаусыг шилэн хоргоор тусгаарлах юм.
Дэлгүүрүүдэд урт дараалал үүсгэхгүй тулд Санта-Клауст цахимаар захидал явуулах боломжийг санал болгожээ. Үүнээс гадна дэлгүүрийн ажилтнууд халдваргүйжүүлэлтийг тогтмол явуулж, үйлчлүүлэгчдийн халууныг шалгаж, ажлын цагийг багасгах замаар халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээнүүдийг авч ажиллана. Өнгөрсөн онд АНУ-д 10 сая гаруй гэр бүл хүүхдийнхээ Санта-Клаустай уулзах хүслийг нь биелүүлэхэээр худалдааны төвийг зорьжээ. Тэдний 73 орчим хувь нь гэрийнхээ ойролцоох дэлгүүр, кафед очсон байна.