Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй уулзаж, Цөлжилттэй Тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар Бага Хурал (КОП17)-ын бэлтгэл ажлын талаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр КОП17 хүртэлх хугацаанд бэлтгэл ажлыг тасралтгүй, уялдаа холбоотой хэрэгжүүлэх шаардлагатайг онцолж, КOП17 зохион байгуулах Үндэсний хороо болон холбогдох ажлын хэсгүүдийн үйл ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэх нь чухал болохыг талууд тэмдэглэлээ.
Мөн КOП17 бага хурлын бодлогын баримт бичиг, сэдэвчилсэн өдрүүд, олон улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хамтран зохион байгуулагч байгууллагуудыг тодорхойлох ажлыг шуурхай урагшлуулахаар санал нэгдэв. Цаашид хоёр яам бодлогын агуулга болон дипломат үйл ажиллагааг уялдуулан, КОП17 бага хурлыг амжилттай зохион байгуулахад нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!