Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас хуульд нийцүүлтэл Туулын хурдны замын ажлыг түр зогсоосон билээ. Ерөнхий сайд Н.Учрал ч холбогдох ажлын хэсгийг байгуулж ажиллана гэдгээ мэдэгдэж байсан юм.
Тэгвэл "Хатан туулаа хамгаалъя" хөдөлгөөнөөс тавьсан шаардлагын дагуу Засгийн газраас БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очирт холбогдох үүргийг өгчээ. Тодруулбал, иргэдээс ирүүлсэн шаардлагын хүрээнд хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, хууль зөрчсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдвол хуулийн дагуу зохих арга хэмжээг авахыг үүрэг болгосон байна.
