УИХ-ын Эдийн засаг байнгын хороо, ТББХ-ны хамтарсан хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцлээ.
Хуралдааны төгсгөлд УИХ-ын гишүүн, ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ зарим яамдын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж "Нэгэнт ЗГ-т ороод "ХАРИУЦЛАГА ҮҮРНЭ" гэж байгаа бол ажлаа судал.
Асуултад хариулах гэж баахан төрийн албан хаагчийн ажлыг нь хийлгэхгүй дагуулаад ирсэн. Бараг нэг байгууллага тэр чигээрээ ирж байна. Энэ бол АЖЛАА МЭДЭХГҮЙ БАЙГААГИЙН шинж" гэсэн юм.
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!