Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Газар чөлөөлөлтийн үр дүнд Сэлбэ орчмын агаарын бохирдол 22.1 хувиар буурсан

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Ерөнхий сайдын дэргэдэх Нийслэл Улаанбаатар хотын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилго бүхий Шуурхай штабын VIII хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанд Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлт болон уг дэд төвийг түшиглэн орон сууцжуулах ажлын төлөвлөлтийг танилцууллаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар "Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтийн ажил 68.8 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд 1300 орчим нэгж талбарын газар чөлөөлөлтийн дараах цэвэрлэгээг хийгээд байна.

Сэлбэ дэд төвийн хүрээнд нийт 158 га газрын 2206 нэгж талбарыг чөлөөлөх ажлыг хийж байгаа. Өнгөрсөн хугацаанд хийсэн газар чөлөөлөлтийн үр дүнд тухайн бүсийн агаарын бохирдол 22.1 хувиар буурсан гэсэн эерэг үзүүлэлт гарсан.

Орон сууцжуулах ажлыг 4 багц болгон хуваасан. Үүнээс эхний 1, 2-р багцын ажлын тендерийг зарлаад байна. Харин ирэх 7 хоногт 3, 4-р багцын тендерийг зарлахаар төлөвлөсөн" гэв.

С.Баяр: Ардчилсан хувьсгалаас хойш 35 жил өнгөрсөн ч хүний эрх, хувийн өмч, хууль дээдлэх ёс гэх мэт олон ойлголт нийгмийн үнэт зүйл болсонгүй
С.Баяр: Ардчилсан хувьсгалаас хойш 35 жил өнгөрсөн ч хүний эрх, хувийн өмч, хууль дээдлэх ёс гэх мэт олон ойлголт нийгмийн үнэт зүйл болсонгүй
 
“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийн II шатны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
“Монгол Улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үйл ажиллагааг бэхжүүлэх төсөл”-ийн II шатны төлөвлөгөөний талаар санал солилцлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.