Монгол цэргийн өдөр өнөөдөр /2025.03.18/ тохиож байна. Тэгвэл уг өдөрт зориулж Үндэсний статистикийн хорооноос тоон мэдээлэл гаргасан байдаг.
Тодруулбал, Монгол эрчүүдийн дундаж наслалт 67, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76 байгаа юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн О.Номинчимэг өөрийн цахим хуудсаараа дамжуулан уриалга гаргалаа. Тэрбээр "Эрчүүдийн дунд элэг, ходоод, уушгины өвчин зонхилдог бөгөөд амьдралын хэв маягтаа өөрчлөлт оруулж чадвал нас баралтаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтойг судалгаанууд бэлхнээ харуулдаг. Тиймээс энэ дүр зургийг өөрчлөхийн төлөө хаа хаанаа анхаарцгаая.
Дээрх статистикаас бас нэг тоо анхаарал татаж байна. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа эрчүүдийн дийлэнх нь уул уурхай, барилга, тээвэр, эрчим хүч, газар тариалан зэрэг салбарт ажиллаж байна. Хөдөлмөрийн орчин нөхцөл нь ч эрчүүдийн эрүүл мэндэд тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлдэг байх магадлалтай. Баярын энэ өдөр бүх эрчүүддээ эрүүл энхийг хүсэж, өөртөө хайртай байгаарай гэж уриалъя" гэжээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!