Гэр хорооллын айл өрхүүд ирэх намраас гурван тарифт тоолуурт шилжинэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Эрчим хүчний зохицуулах хорооноос өнөөдөр сэтгүүлчидтэй "Цахилгааны шаталсан тариф, үр ашигтай хэрэглээ, хэмнэлт" сэдэвт уулзалтыг зохион байгуулав. Энэ үеэр тус хорооноос "Гэр хорооллын айл өрхүүд намраас гурван тарифт тоолуурт шилжинэ. Харин орон сууцны хэрэглэгчид бүгд гурван тарифт тоолуурт шилжих боломжгүй" гэх мэдээллийг өглөө.

Цахилгаан эрчим хүчний хоёр тарифт тоолуурыг гурван тарифт тоолуурт шилжүүлж төлбөрөө бууруулах боломжтой гэж "УБЦТС" ТӨХК-аас өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгдэж байжээ.

Хоёр тарифт тоолуурыг гурван тарифт руу шилжүүлэхэд тоолуур солихгүй программ дээр холболт хийх юм байна. Тоолуураа өөрчлүүлэх бол харьяа дүүрэг дэх УБЦТС ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвдөө хандаж захиалга өгнө, төлбөр төлөхгүй аж.

Ахуйн хэрэглэгчийн гурван тарифт тоолуур нь өрхийн цахилгаан хэрэглээг өдрийн 06:00-17:00, оргил ачааллын 17:00-21:00, шөнийн 21:00-06:00 цагуудаар ялгаж тоолдог. Өөрөөр хэлбэл цагийн ялгавартай хэрэглээ нь өөр өөр үнэ тарифаар тооцоологддог. Зургаар харуулъя.

Дээрх зургаас харахад хэрвээ тухайн хэрэглэгч гурван тарифт тоолуур тавиулж, 17:00-21:00 цаг буюу оргил ачааллын цагийн 973 кВт.ц хэрэглээгээ 30 хувиар бууруулж, 674 кВт.ц болгосноор 201,794 төгрөгөөр бага төлбөр төлөх бүрэн боломжтой байна.

ЦЕГ: Ноорог.мн сайтын залуусыг баривчлаагүй. Мэдүүлэг аваад буцаасан
ЦЕГ: Ноорог.мн сайтын залуусыг баривчлаагүй. Мэдүүлэг аваад буцаасан
 
Д.Амарбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдах учиргүй
Д.Амарбаясгалан: Хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдах учиргүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!