Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оросын шинэ Ерөнхий сайд болох Михайл Мишустин гэж хэн бэ?

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 44 секунд

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин шинэ ерөнхий сайдад Холбооны татварын албаны дарга Михайл Мишустины нэрийг дэвшүүлж, түүнийг хүлээн авч уулзжээ.  “Владимир Путин Михайл Мишустинтэй уулзаж, түүнийг Ерөнхий сайдаар томилохыг урив. Зөвшөөрөл авсны дараа тэрээр Мишустиний ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвших хүсэлтийг Төрийн Думд өргөн мэдүүллээ” гэж РИА Новости мэдээлсэн байна.

Хойд хөршийн шинэ ерөнхий сайдаар томилогдох Михайл Мишустин гэж хэн бэ?

Михайл Мишустин 1966 оны 3-р сарын 3-нд Москва хотод төрсөн. Эдийн засгийн ухааны доктор. 1998 оны 8-р сард ОХУ-ын Төрийн татварын албаны орлогч дарга, 1999-2004 онуудад Татвар, үүргийн сайдын орлогч болжээ. 2006 он хүртэл Холбооны Үл хөдлөх хөрөнгийн кадастрын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд 2007-2008 онд Холбооны эдийн засгийн онцгой бүсийн удирдлагын агентлагийг тэргүүлсэн байна.

2008 оны 3-р сард тэрээр “Deutsche Bank”-тай хамтран хөрөнгө оруулалтын менежмент, шууд хөрөнгө оруулалт, харилцан хөрөнгө оруулалтын сан зэрэг чиглэлээр Орос улсад үйл ажиллагаа явуулдаг хамгийн том компаниудын нэг болох “UFG” компаниудын ерөнхийлөгчийн албан тушаалыг авч бизнесийн салбарт шилжсэн.

Михайл Мишустин 2010 оны 4-р сарын 6-нд Холбооны татварын албаны даргаар томилогдсон бөгөөд тун сайн удирдсан гэж Оросын хэвлэлүүдэд бичжээ. “Мишустин Холбооны татварын алба дахь цахим үйлчилгээг хөгжүүлэх ажлыг эхлүүлж, бизнесийн болон иргэдийн татварын албатай харилцах харилцааг хялбаршуулахыг дэмжиж ажиллав. Холбооны татварын алба нь шинжилгээний ажилд анхаарлаа төвлөрүүлж, хяналтын арга хэмжээг зохион байгуулах хандлагыг өөрчилсөн бөгөөд үүний үр дүнд татварын талбайн хяналт буурсан” хэмээн Риа Новостид мэдээлжээ.  

2014 онд Мишустин дэлхийн 45 орны төлөөлөл бүхий OECD-ийн Татварын удирдлагын форумын товчооны дэд даргаар сонгогдсон юм.

Михайл Мишустин “Эх орондоо гавьяа зүтгэл гаргасан” IV зэргийн одон (2015), Хүндэт өргөмжлөл (2012) -ээр шагнагджээ.

Өчигдөр ОХУ-ын Холбооны хуралд Ерөнхийлөгч Владимир Путин үндсэн хуулиа өөрчлөхийг уриалсан илтгэл тавьсны дараа Ерөнхий сайд Димитрий Медведевийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хүсэлтэй байгаагаа мэдээлсэн билээ.

Д.Идэржаргал

 

Үндсэн хуулиа өөрчлөхийг уриалсан В.Путин Шинэ ерөнхий сайдыг нэр дэвшүүллээ
Үндсэн хуулиа өөрчлөхийг уриалсан В.Путин Шинэ ерөнхий сайдыг нэр дэвшүүллээ
 
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангахаар ажлын хэсэг хуралдана
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.