Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндсэн хуулиа өөрчлөхийг уриалсан В.Путин Шинэ ерөнхий сайдыг нэр дэвшүүллээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
5 минут 24 секунд

Түлхүүр мэдээллүүд:

  • В.Путин илтгэлдээ юу онцлов?    
  • ОХУ-ын Засгийн Газар огцрох хүсэлт гаргалаа
  • Шинэ Ерөнхий сайдад Михаил Мишустинийг санал болгов

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны Дээд Зөвлөлд улс орноо хөгжүүлэх үндсэн чиглэлүүдийг тодорхойлдог жил тутмын илгээлтээ тавилаа. Хоёрдугаар сард тавьдаг уламжлалт илгээлтээ Путин үндэсний хэмжээний чухал асуудлуудыг хурдан шийдэхийн тулд ийнхүү анх удаа оны эхэнд тавилаа гэж хэлжээ.

Тус илтгэлд ОХУ-ын гадаад бодлого, Үндсэн хуулийн өөрчлөлт, Батлан хамгаалах бодлого, Нийгмийн хамгааллын бодлого гэх мэт олон талын асуудлыг хөндөж ярьсан байна. Үүнээс зарим онцлох сэдвийг дурдвал:

- ОХУ-ын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ёстой;

- Үндсэн хуулийн шүүхийн эрх мэдлийг өргөтгөх хэрэгтэй;

- Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг Ерөнхийлөгч томилж, чөлөөлдөг байх ёстой;

- Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавигдах шаардлагыг өндөржүүлэх, нэр дэвшигч нь өөр улсын иргэншил авч байгаагүй, насан туршдаа ОХУ-ын иргэн байсан хүн байх, сүүлийн 25 жилд ОХУ-д амьдарсан байх шаардлагыг тавих ёстой;

- Зарим улс орон батлан хамгаалах салбартаа асар хөрөнгө зарж, хөгжүүлсэн, ОХУ зэвсэглэлээр тэргүүлэх гэж, уралдах гэж биш, харин батлан хамгаалах чадвараа сайжруулахын тулд шинэчилж байгаа зэрэг байр суурийг илэрхийллээ.

Оросын орчин үеийн түүхэнд 26, Путиний хувьд 16 дахь түүхэн илтгээлтэд мөн дараах саналуудыг тусгажээ.

- Гурваас долоон нас хүртэлх хүүхдүүдэд сар бүр мөнгө олгох (дунджаар нэг хүүхдэд олгох мөнгө нь сард 11 мянган рубль бөгөөд энэ асуудлыг хурдан шийдвэрлэхийг хүсч буйгаа илэрхийлсэн)

-Зөвхөн төрийн оролцоотой банкнуудаас гадна бүх банк Алс Дорнодод хүүхэдтэй гэр бүлүүдийг 2 хувийн хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөрт хамруулах

-Их сургуулиудад юуны өмнө бүс нутгийн их сургуулиудад тэтгэлгээр суралцах оюутнуудын тоог жил бүр нэмэгдүүлэх

-Бүс нутгийн их дээд сургуулиудыг үнэ төлбөргүй болгох, жил бүр төлбөргүй сургуулиудын тоог нэмэгдүүлэх

-Мөн багшийн үүрэг маш чухал хэмээн үзсэн бөгөөд багш нарын цалинг нэмэх шаардлагатай зэрэг саналуудыг гаргажээ.

Тухайлбал ОХУ-ын Төрийн зөвлөл өнгөрсөн хугацаанд өндөр үр ашигтай байдлаа харуулсан бөгөөд түүний ажлын хэсгүүд тус улсын иргэдэд тулгамдаж буй хамгийн чухал асуудлуудыг мэргэжлийн түвшинд, цогц байдлаар, чанартай авч үзэх боломжийг олгодог байна. Иймд ОХУ-ын үндсэн хуульд Төрийн зөвлөлийн зохих статус, үүргийг нэгтгэх нь зүйтэй гэж үзжээ. Төрийн зөвлөлийг шинэчлэн боловсруулахад бүх мужийн дарга нар оролцсон байна.

Ерөнхийлөгч В.Путин илтгэл тавьснаас хойш 3 цагийн дараа ОХУ-ын Үндсэн Хуулийн 117-р зүйлийн 1-д заасны дагуу Ерөнхий сайд Д.Медведев болон Засгийн газрын нийт гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хүсэлт гаргаж байгаагаа мэдэгджээ.

В.Путин өргөдлийг хүлээн аваад шинэ засгийн газар байгуулагдах хүртэл танхимын гишүүдийг үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэж байх чиглэл өгсөн ба Д.Медведевийг ОХУ-ын Аюулгүйн Зөвлөлийн Орлогч даргын албан тушаалд томилох санал гаргажээ.

Медведевийн мэдэгдлээс хойш хэдхэн цагийн дараа Путин шинэ Ерөнхий сайдыг сайдад Михайл Мишустинийг санал болгосон байна. “Тэрээр Михайл Мишустинтэй уулзаж, түүнийг Ерөнхий сайдаар томилохыг урив. Зөвшөөрөл авсны дараа Путин Мишустиний ерөнхий сайдын албан тушаалд нэр дэвших хүсэлтийг Төрийн Думд өргөн мэдүүллээ” гэж РИА Новости мэдээлсэн байна.

Одоогийн Засгийн газар шинэ Засгийн газар байгуулах хүртэл үүргээ гүйцэтгэх юм.

Дэвсгэр мэдээлэл:

Холбооны хуралд ОХУ-ын анхны Ерөнхийлөгч Борис Ельцин нийтдээ зургаан удаа, харин Владимир Путин 16, Дмитрий Медведев дөрвөн удаа илтгэл тавьж байв. Энэхүү уламжлалт хуралд Төрийн Дум болон Холбооны Зөвлөлийн гишүүдээс гадна Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн болон Дээд шүүхийн дарга, Ерөнхий прокурор, Сонгуулийн төв хороо, Тооцооны танхим болон Олон нийтийн танхимын тэргүүн нар, бүс нутгийн удирдлагууд, бусад өндөр албан тушаалтан болон гол шашнуудын тэргүүн нар, Олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөл оролцдог. В. Путиний хэлэх үгийг телевиз, радиогоор шууд дамжуулдаг.

ОХУ-ын Ерөнхийлөгч нь улс орны нөхцөл байдлыг үнэлэх, дотоод болон гадаад бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлох үүрэгтэйг Үндсэн хуулиар баталгаажуулсан байдаг.  

Эх сурвалж: vesti.ru, Риа Новости, russia.ru

Б.Жаргалмаа, Н.Золзаяа

Оюуны өмчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгохыг дэмжив
Оюуны өмчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг боловсронгуй болгохыг дэмжив
 
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Өнөөдөр цахилгаан хязгаарлаж болзошгүй БАЙРШЛУУД
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.