SocialPay болон SocialPay Junior аппликэйшн “Customer Experience Award” шагнал хүртлээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 47 секунд

“Quorus Global” (Efma) байгууллагаас жил бүр уламжлан зохион байгуулдаг Ази, Номхон далайн бүсийн (APAC) “Qorus Reinvention Awards 2025”-аас Голомт банкны SocialPay болон SocialPay Junior аппликэйшн Монгол Улсаас анх удаа банк санхүүгийн салбарт “Customer Experience Award” шагналыг хүртлээ.

Тодруулбал Голомт банк нь HSBC банкны Хонг Конг дахь салбар HSBC Hong Kong, Малайз болон Зүүн өмнөд Азийн хамгийн том банкнуудын нэг Maybank зэрэг дэлхийн томоохон банкнуудтай “Customer Experience Award” төрөлд өрсөлдөж SocialPay болон SocialPay Junior аппликэйшнээрээ тэргүүн байр эзлээд буй юм.

Голомт банк 2017 онд Монголын анхны дижитал хэтэвч болох SocialPay аппликэйшныг хэрэглээнд нэвтрүүлсэн ба 2024 онд 7-18 насны хүүхэд, залууст санхүүгийн боловсролыг бага наснаас нь эхлэн олгох зорилгоор SocialPay Junior аппликэйшнийг амжилттай нэвтрүүлсэн билээ.

SocialPay аппликэйшн нь 2023 онд шинэчилсэн хувилбар болох SocialPay 3.0-ыг танилцуулсан бөгөөд үүнд:

  • AI технологийг ашиглан дуу хоолойгоор гүйлгээ хийх;.
  • Android үйлдлийн системтэй утсаар NFC технологи ашиглан төлбөр тооцоо хийх;
  • UnionPay ашиглан олон улсад QR -аар төлбөр тооцоо хийх;
  • Хамгийн олон төрлийн виртуал дебит болон кредит картаар төлбөр тооцоо хийх;
  • BNPL /buy now, pay later - хуваан төлөх үйлчилгээ;
  • Голомт банкны Mastercard болон Т картыг Apple Pay-д холбох авах зэрэг шинэчлэл, боломжуудыг харилцагчдадаа олгож буй.

Голомт банк 2024 онд Азийн хамгийн том “Singapore Fintech Festival”-д амжилттай оролцож, SocialPay аппликэйшнээ дэлхийн 150 орны 66,000 гаруй байгууллагын төлөөллүүдэд танилцуулсан.

Мөн SocialPay болон SocialPay Junior аппликэйшн 2024 онд Infosys Finacle компанийн инновацын шагнал гардуулах арга хэмжээнээс “Maximizing Customer Engagement” төрөлд шилдгээр шалгарсан бол 2025 онд “Qorus Reinvention Awards”-аас “Customer Experience Award” шагналыг хүртээд байна.

Ийнхүү SocialPay болон SocialPay Junior аппликэйшн олон улсын нэр хүнд бүхий шагналыг удаа дараа хүртэж буй нь Голомт банк хэрэглэгчийн туршлагыг сайжруулж, бүтээгдэхүүн үйлчилгээндээ дэвшилтэт технологи, инновац шингээн ажиллаж буйг Монголд төдийгүй олон улсад бататгасан үйл явдал боллоо.

ЕСБХБ-тай аж үйлдвэрүүдийн төслүүдэд хамтарч ажиллахаар тогтов
 
Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр: Франц улсаас их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх мэтээр намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж, илт худал мэдээллийг зохион байгуулалттай тарааж байна
Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр: Франц улсаас их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх мэтээр намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж, илт худал мэдээллийг зохион байгуулалттай тарааж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!