Энэтхэгт дөрвөн залуу бүлэглэн 13 настай охиныг хүчирхийлсэн харамсалтай хэрэг гараад буй. Тэгвэл охин хүчирхийлэлд өртсөнийхөө дараа цагдаагийн ажилтнаас тусламж хүсэхэд тус цагдаа мөн хүчирхийлсэн байна.
Тиймээс уг хэрэгт холбогдсон цагдааг баривчилжээ. Тус мужийн Лалитпур дүүргийн цагдаагийн хэлтэст гарсан гэх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Түүнийг баривчлагдсаны дараа хэргийн голомтод байсан сэтгүүлчдэд "Өөрийгөө буруугүй" гэж хэлээд бие даасан мөрдөн байцаалт явуулахыг хүсчээ.
Хэрэг гарах үед үүрэг гүйцэтгэж байсан нийт албан хаагчдад сануулах арга хэмжээ авсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдвол зохих арга хэмжээ авах болно гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Энэтхэгийн сөрөг хүчний Конгресс намын ахлах улстөрч Приянка Ганди Вадра лхагва гарагт твиттер хуудаснаа "Хэрэв цагдаагийн газар эмэгтэйчүүдэд аюулгүй биш бол тэд хаашаа гомдол гаргах вэ" хэмээн бичжээ.
Эх сурвалж: CNN