Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ Делид хүчилтөрөгчийг худалдаалж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 53 секунд

Энэтхэгийн хойд нутгийн олон хэсэгт агаарын бохирдол “аюултай” түвшинд хүрч, амьсгалын замын өвчнүүд үүсгэх эрсдэл үүсжээ. Дээрх мухлагт 15 минутын хүчилтөрөгчийг 300 рупи буюу 4 ам.доллароор худалдан авах ажээ. Агаарын бохирдлын улмаас Шинэ Дели хотын удирдлагууд сургуулиудын үйл ажиллагаа болон барилгын ажлыг түр хугацаагаар зогсоож, зам тээврийн хөдөлгөөнийг хязгаарлахад хүрсэн байна.

Шинэ Делид 11 дүгээр сарын 4-нөөс эхлэн автомашины улсын дугаарын тэгш, сондгойг харгалзан хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Энэтхэг нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой орнуудын тоонд багтдаг ба тус улсад жилийн энэ үед агаарын бохирдол хамгийн өндөр хэмжээнд хүрдэг аж.

Өвөр Монголд 4000 гаруй жилийн настай хот олджээ
Өвөр Монголд 4000 гаруй жилийн настай хот олджээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 21 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 21 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.