Байгууллагад:
- Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
- Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх
- Лангуу, тэрэг, сагс, хаалга, хөргөгчний бариул зэрэг хатуу гадаргууг 1 литр усанд 25мл белизна (хлор агуулсан бодис) хийсэн уусмалаар тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх
- Карт уншигч пос машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
- Жимс жимсгэнэ, цагаан идээ зэрэг шууд хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнийг ил задгай байрлуулахгүй байх
- Амталгаат худалдаа хийхгүй байх
- Бээлий эсвэл хүнсний хавчаар хэрэглэн иргэдэд үйлчлэх
- Сав,баглаа, боодлыг чийгтэй алчуураар арчих
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
- Агаар сэлгэлт тогтмол хийх
- Белизнагийн уусмалаар тавцан, сандал, цахилгаан шатны бариул, шал зэрэг хатуу гадаргууг тогтмол арчих
- Ариун цэврийн өрөөнд гар угаах саван, сальфетка байрлуулах
- Бие засах газрыг тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх (жавелин, хлорсепт)
- Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах
Албан хаагчдад:
- Амны хаалт зүүх
- Бээлий өмсөх
- Гараа сайтар угаах
- Ковид-19-ийн талаар мэдээлэлтэй байх
- Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 1800-0119 дугаарт хандах
Үйлчлүүлэгч нарт:
- Амны хаалт зүүх
- Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
- Хүн хоорондын 1,5-2 метрийн зай барих
- Хүнсний бүтээгдэхүүнд хүрэхгүй, хүнсний хавчаараар авах
- Амталгаа хийхгүй байх
- Олон бараанд хүрэхгүй байх
- Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй байх
- Бэлэн мөнгөөр аль болох тооцоо хийхгүй байх
- Сав, баглаа, боодлыг савантай усаар арчиж хэрэглэх
- Хүнсний ногоо, жимс, жимсгэнийг сайтар угааж хэрэглэх
- Гаднах сав, баглаа, боодлыг шууд хаях
- Гараа савандаж угаах
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам