Цагдаагийн байгууллагад энэ оны эхний хоёр сарын байдлаар зам тээврийн ослын шинжтэй нийт 21,565 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс согтуугаар жолоо барьсан, жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар мөн замын хөдөлгөөнд оролцсон гэх 3679 гэмт хэрэг, зөрчил бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь энэ мэт иргэдийн хайхрамжгүй, хариуцлагагүй байдлаас болж бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь нас хохирсоор байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсаар байна.
Зөрчлийн тухай хуульд
- Жолооч согтуурсан үедээ машин барьсан эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулна.
Эрүүгийн хуульд
- Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ дахин машин барьсан, шалгуулахаас зайлсхийсэн бол 1-3 жилээр жолоодох эрхийг хасах, 2.700.000-14.000.000 хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл 6 сараас 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жилийн хорих ял онооно.
- Согтуурсан, мансуурсан үедээ машин жолоодож яваад хоёр ба түүнээс дээш олон хүний амь нас хохироосон бол жолоодох эрхийг 8-12 жил хасаж, 2-8 жилээр хорих ял оногдуулна гэж заасан.
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!