Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сар шинийн баярыг угтан ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас сар шинийн баярыг угтан гавьяаны амралтаа эдэлж буй ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга М.Алтангэрэл, Засаг даргын Орлогч У.Өнөрцэцэг, Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Энхбаяр нар оролцож, залуу халуун насаа улс, эх орон, нийслэл дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын төлөө зориулж ирсэн үе үеийн ахмадууддаа чин сэтгэлийн талархал илэрхийллээ. Ахмадууд маань хүлээлт дүүрэн уулзацгааж, ажил хөдөлмөр, аж амьдралын тухай хүүрнэн хөгжил хөөртэй, хууч яриатай, дуу хууртай, дурсамж дүүрэн байлаа.

Та бүхэн минь сар шинэдээ сайхан шинэлж, эрүүл энх, урт удаан наслаарай!


Т.Дүүрэн: Танхимын  шинэ удирдлагатай ажлаа хүлээлцлээ. Л.Төр-Одыгоо дэмжинэ
Т.Дүүрэн: Танхимын шинэ удирдлагатай ажлаа хүлээлцлээ. Л.Төр-Одыгоо дэмжинэ
 
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Дөрвөн аймгийн 10 сумын 26 объектод ариун цэврийн байгууламж шаардлага хангаагүй тул дахин гүйцэтгэх компани шалгаруулахаар болжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.